Монгол Улс өнгөрсөн оноос эхлэн элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр иргэддээ нийлүүлж байгаа. Тодруулбал АНУ-д 94 мянган ам.доллараар зардаг эмийг монголчууд 1200 ам.доллараар авч байгаа. Гэхдээ  энэхүү эмийг нийт өвчлөгчдийн 10 хүрэхгүй хувь нь худалдан авах чадвартай байгаа аж. Тиймээс С вирусийн халдварыг эмчлэх тусламж үйлчилгээний болон эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Сангийн сайд Б.Болор өнгөрсөн сарын 31-нд тушаал гаргасан байна.

Ажлын хэсэгт Эрүүл мэнд, спортын Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын болон сангийн яамны мэргэжилтнүүдээс гадна салбарын ТББ-уудын төлөөлөл багтсан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2016 оны төсвийн тодотголын өмнө танилцуулахыг Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад үүрэг болгожээ.
Манай улсад элэгний С вирусийн эмчилгээ хийлгэх шаардлагатай 150 мянган хүн байдаг бөгөөд өвчтөнүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here