Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцэж баталсан. 

Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлэхээр болсон бөгөөд өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийг хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг ухрааж үзэх боломжтой аж. 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан байна. Ингээд энэ жил ЕБС өгөх ахлах ангийн сурагчдын теле хичээлийн хуваарийг хүргэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here