НИТХ-аас автозамын татварыг тав дахин нэмсэн шийдвэрийг хурлаараа батлан гаргасан. Харин энэхүү шийдвэр гарсанаар иргэд их мөнгө төлөх гэсэн шууд утгаар эсэргүүцэн хүлээж авч байна. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд энэ сарын 3-ны өдөр НИТХ-ын дарга Р.Дагвад 48 цагийн дотор цуцлахыг шаардсан албан бичиг хүргүүлж ард түмний нэрийн өмнөөс гэсэн нэр зүүсэн попорсон жагсагчид мэдэгдээд байна. Түүнчлэн тэд энэхүү шийдвэрээ цуцлахгүй бол шинэ жилийн баяраар буюу арван хоёрдугаар сарын 31-ний өдөр төв талбай дээр жагсана хэмээн хэлэв. Тэд 500 мянган жолоочийг төлөөлж ярьж байна гэж попорсоор.

Хамгийн түрүүнд иргэд болон жолооч нар татвар нэмээгүй замын хураамж гэдгийг ойлгох нь зүй хэрэг болоод байна.

Уг шийдвэрийг гарахаас өмнө нийслэлийн автозамаар өдөр бүр зорчдог жолооч нар замаа жил бүр арчилан тордохгүй байна, засвар хийдэггүй гэх мэтчилэн шүүмжилсээр ирсэн. Зам арчилж шинээр тавих асуудалд нэн чухал асуудал нь төсөв гэдгийг хүн бүр мэддэг. Гэсэн ч чанартай замаар зорчихын тулд хураамж төлөх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Одоогийн энэ зам ашигласны төлбөр хэмээн авдаг байсан мөнгө Нийслэл хотын нийт замын 30-40 хувьд нь байнгын засвар үйлчилгээ хийхэд хүрэлцдэг байна. Үлдсэн 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний хотын замууд ямар ч арчилгаа засвар хийгдээгүй хаягдсаар ирсэн байгаа юм.

Нэг жилийн настай зам хийдэг гэгчлэн яригдаж ирсэн замын төсөв жолооч нараас авагдсан төсөв санхүүгийн хүрээнд хийгдсэн ажил юм.

Arslan.mn

-ЖОЛООЧ ТА ӨДӨРТ 276 ТӨГРӨГ ХУРААМЖ ХЭЛБЭРЭЭР ТӨЛНӨ-

Харин зам ашигласны төлбөрийг жилд жижиг машинтай жолоочоос 100 мянган төгрөг, том буюу жийп машинтай жолоочоос 300 мянган төгрөгийг төлбөрт авахаар болсон нь нэг нэг жолооч дунджаар сард 8300 орчим төгрөг төлөх аж. Харин өдөрт 276 төгрөг төлөхөөр нэмэгдсэн байгаа. Жил бүр нэмэгдсээр байгаа автомашинууд болон замын энхэл доголоос үүдсэн засварыг хийхийн тулд хураамж нэмэхээр өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэхүү төвлөрсөн төлбөрөөр нэг жилийн настай замыг халах төлөвлөгөөт ажил хийгдэх тухай албанаас тайлбарлаж байна.

Жолооч нар өдөр бүр шахуу автозамын түгжрэл,гарц тэмдэглэгээ дутуугаас үүдсэн осол, явган хүний замгүй, гэрэлтүүлэг дутуу, нөхөөстэй замаас үүдсэн зам тээврийн ноцтой ослуудыг болон өдөр бүрийн замын их ачааллыг өөрийн биеэр мэдэрч байгаа.

Олон улсын замын хөгжлийг манай улсын жолооч нар бишэрч улсынхаа замыг шүүмжилдэг ч төлбөр төлөх дургүй байна. Хэдийгээр зам ашигласны төлбөр нэмэгдсэн нь бухимдалтай ч эргээд таны явах зам болон аюулгүй байдлын төлөө хийгдэх ажилд та өөрөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулах нь зайлшгүй юм аа гэдгийг нэн түрүүнд ухамсарлах нь зүйтэй. Мөн жолооч нарыг автомашины элэгдэл хорогдол, аюулгүй байдал гээд маш олон зүйлийг бага ч гэсэн өөрчлөх эхний алхам юм. Ингэхийн тулд бид нөхөөсгүй бүтэн замаар явахын тулд зам ашигласны төлбөрөө төлдөг байх зарчимд баригдах ёстой.

-ЗАМ АШИГЛАСНЫ БАГАХАН ХЭМЖЭЭНИЙ ХУРААМЖ ТАНЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ  НИЙЦСЭН ЗАМААР ЗОРЧУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-

Зам тойрсон олон асуудлыг ярьсаар ирсэн. Хүүхдийн сургуулийн автобус нэмэх, замаа өргөжүүлэх, явган хүний болон дугуйн замуудыг нэмэгдүүлэх, замын засварыг цаг тухайд нь явуулах, шороон замыг шинэ замаар солих зэрэг олон асуудалд улсын төсөв хаана ч хүрдэггүй аж. Одоогийн зам ашигласны багахан хэмжээний хураамж таныг олон улсын жишигт нийцсэн автозамаар зорчуулж, аюулгүй байдлыг тань хангах ямар ч боломжгүй юм.

Харин сард 8300 төгрөг жолооч нараас зам ашигласны төлбөрт авснаар асуудлыг эхнээс нь шийдэж эхлэх гарц болох юм. Харин бид эргээд хяналтаа сайжруулах нь зүй ёсны асуудал билээ.

-НИЙСЛЭЛ ХОТОД ӨДӨР БҮР НЭГ САЯ ГАРУЙ ХҮН ЗАМААР ЗОРЧДОГ-

Сард 8300 төгрөг жолооч нараас хураамжаар авснаар Нийслэл хотод өдөр бүр нэг сая 200 мянган автозамаар ямар нэгэн хэлбэрээр зорчилт хийдэг нийт иргэдийн явах орчинг сайжруулах боломжтой.

Иргэн та 8300 төгрөгөөр нэг удаа такси хөлслөн явна. Энэ хэмжээний мөнгөөр жолооч та нэг удаа багахан бинзен хийх юм. Харин нэг хүний энэ мөнгө замын хөгжилд нэмэрлэгдэн хураамжаар орсноор нийт жолооч нарын эрхийн асуудлыг шийдэх эхлэл тавигдах юм.

 Бид бүхэн шаардаж суухаас өөрийг хийхгүй, ямар нэгэн хэлбэрээр үйлчилгээ авсаныхаа төлбөрийг төлөхгүйгээр Нийслэл хотын хөгжил цэцэглэлт, замын олон улсын жишиг хүсээд ч хэрэггүй. Иймээс бид нэг бил сар бүрийн хураамжаа төлөөд өөрсдөө хяналтаа тавиад явах хэрэгтэй. Зүй ёсны хураамжаа төлөөд эргээд замаа сайжруулах асуудлыг ярьж шүүмжилцгээе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here