Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан  таван иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна. Мөн  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here