Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас тус аймгийн Эрдэнэцогт сумын Намын гол гэх газарт хүүхэд аянгад цохиулж нас барсан гэсэн дуудлага, мэдээлэл 16.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиход тус сумын 14 настай хүү улсын дугааргүй ногоон өнгийн “Mustang” маркийн мотоцикл унаж яваад аянгад ниргүүлж амиа алдсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хүү аавтайгаа хамт малаа хариулж явахад энэ золгүй явдал болсон бөгөөд хүү газар дээрээ амиа алдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here