Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here