Чежү-Улаанбаатарын чиглэлийн ОМ7310 нислэгээр 2019 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Х дагалдах баримт бичиггүй хоёр нэрийн 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч явсныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатууллаа. Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх тухай

Мэргэжлийн хяналтын байцаагч нь олон улсын гэрээ, конвенц, Төрийн хяналт шалгалтын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлсэн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж ажиллана.

МХЕГ-ын ЭИХХЦХГ-ын даргын чиглэл хүргүүлэх тухай 10/1168 тоот албан бичгийн хүрээнд “Улсын бүртгэлд бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүн импортолсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу шийтгэл оногдуулан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1 дэх заалтад заасан Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэсэн заалтыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаах мэдэгдэл өгөх;

Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, иргэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3 дахь заалтыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр буцаах мэдэгдэл өгч ажиллах гэсэн чиглэлийг баримтална.

3.1.25.“биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг.

3.1.9.”хүнсний нэмэлт” гэж дангаараа бүтээгдэхүүн эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;

3.1.7.“шим тэжээллэг хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетийн зохистой агууламжтай хүнсийг хэлнэ.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /тухайн зөвшөөрөл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх гэсэн үйл ажиллагааны чиглэл/-тэй байна.

2. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1 дэх заалтад заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эрх бүхий төрийн байгууллагаас баталгаажуулсан эмийн улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээтэй байна.

3. Биологийн идэвхт бүтээгдэхүүний чанарын сертификат;

4. Үйлдвэрийн зохистой дадлын дүрэм хэрэгжүүлсэн сертификат болох GMP, олон улсын зохистой дадлын дүрэм ISO, HACCP сертификат;

5. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.

Дээрх баримт бичгийг үндэслэн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт хийж улсын хилээр нэвтрүүлэх мэдэгдэл олгоно.

Зөрчсөн тохиолдолд:

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн

2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

Иргэн та хуулийг дээдэлж, дээрх зөвлөмжийг мөрдөнө үү.

БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here