Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор  Увс  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр Хяргас нуурын эрэг дээр “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг барьж байгуулаад байна.

Тус сургалтын төвийн нээлтийн ажиллагааг тохиолдуулан “Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Баруун бүсийн Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч хамрагдаж, усны мандлын сэлэлт, нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here