Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг”-ийн салбараар үйлчлүүлсэн иргэд хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл гараад байна. ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Хоолонд хордсон хүмүүс манайд ирээд эмчилгээ хийлгэж байна. Яг одоогоор эмчилгээ хийж байгаа тул хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байгааг хэлэх боломжгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Харин энэ талаар НМХГ-аас тодруулахад “30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас баг бүрэлдэхүүн ажиллахаар гарсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хордсон иргэдээс шинжилгээ авсан байна. Улмаар чухам юунаас хордсоныг шалгаж тогтоож эргэн мэдээллэнэ гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here