“Dizone” эмийг архинаас гаргаж, элэг цэвэрлэнэ хэмээн фэйсбүүк болон зарын сайтуудаар сурталчилж, худалдан борлуулж байжээ.

Гэвч 100 хувь байгалийн гаралтай, ямар нэг гаж нөлөөгүй гэж буй уг эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус байна.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлсэн байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн, их хэмжээний “Dizone” эмийг хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here