“Эко алтан заамар” компанийн уурхайд ноцтой осол гарч, уурхайчид амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчихаад байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны 17 цагийн орчимд тус уурхайд хөрсний нуралт болж, талбайд ажиллаж байсан зургаан хүн осолдон, хоёр нь эсэн мэнд олдож, дөрөв нь нурангид дарагдсан юм. ОБЕГ-ын аврагчид бүтэн хоёр хоног өдөр шөнөгүй ажиллаж байж хоёр уурхайчны цогцсыг тогтсон нуураас гаргаж авсан. Одоо хоёр уурхайчныг эрэн хайсан хэвээр байна.

Гэтэл яг энэ үетэй зэрэгцэн салбарын сайд Д.Сумъяабазар Канадын Торонто хотод олон улсын уул уурхайн чуулга уулзалтад оролцож явна гэх мэдээлэл хөвөрч буй. Хариуцсан салбарт нь стандарт ямар хэмжээнд алдагдсаныг харуулсан харамсалтай хэрэг болж, дөрвөн сайхан залуу амиа алдан, ард нь гэр бүл, үр хүүхдүүд нь хагацал үзэж үлдэж байхад Д.Сумъяабазар сайд уучлал гуйх бүр ядаад эмгэнэл ч илэрхийлсэнгүй.

Ийм л хүмүүс ард түмний итгэлийг авч сонгогдчихоод агаарт хөөрч, амьдралаас тасарсан нь харамсалтай. Хэрэв салбарын сайд нь ёс зүйтэй байсан бол амиа алдсан уурхайчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн таван өгүүлбэр ч болтугай хэлэх байсан биз. Гэвч…

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here