Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2019 оны 2 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.

Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа саатуулагдсан үедээ амь насаа алдсан юм. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар тайлбар хийлээ. Тэрээр ” Тус хэлтсээс Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх” хэмээн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here