Авлигатай тэмцэх газраас  “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж  цагдан хорьсон билээ. Тэгвэл өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс Д.Баясгаланг  нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Хэргийг сануулахад, түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд дөрвөн сая ам.доллар нь “Голомт” банкаар дамжсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс АТГ тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг дуудаж байцаалт авч, цагдан хориод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here