Дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2018.12.28/ алтан гадас одон хүртээлээ.

Тэрбээр “Үнэхээр их баяртай байна. Ийм шагнал авна гэж бодоогүй. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Би одоо 11 дүгээр ангийн сурагч. Би эмч болохыг мөрөөддөг. Би 2013-2014 онд кинонд тоглосон. 2015 оноос эхлээд 30 оронд аялж, киногоо сурталчилсан. Намайг дэмжсэн бүх найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцох үеэрээ Айшолпан  охины гэрэл зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулсан.

Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж “Алтан гадас” одон хүртээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here