Мал тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тус газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улсын хэмжээнд мал тооллого явуулдаг. Тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд малын тоо 244.7 мянгаар өссөн байна. Ингэснээр Монгол Улс 66 сая 400 гаруй малтай болжээ. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна.

Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа аж. Малынхаа тоогоор тэргүүлж буй аймгуудыг нэрлэвэл, Архангай адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Хамгийн их малтай сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 572.6 мянган мал тоолж тодорсон гэнэ. Тэгвэл малчдын дийлэнх буюу 29 хувийг 35-49 насныхан эзэлж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here