Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10,11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here