Нийслэл хотод орж ирсэн баавгайн бамбаруушыг байгальд буцаан тавьжээ. Өчигдөр буюу энэ сарын 1-нд Нийслэлийн СХД-т байрлах айлын хашаанд баавгайн бамбарууш орж ирсэн тухай дуудлагын дагуу байгаль хамгаалагчид очиж бамбаруушыг барьж аван мал эмнэлгийн шинжилгээнд оруулжээ. Шинжилгээгээр биед нь гэмтэл учраагүй, бие даан амьдрахуйц өсөн торнисон тул байгальд буцаан тавьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here