МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэж, баасан гарагт жагсаал зохион байгуулсан билээ. Тэднийг ингэж жагсаал цуглаан хийх үеэр Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш О.Мөнхбат “Даварсан малнуудыг зайлуулах ёстой байхгүй юу” хэмээн хэлж, дунд хуруу гаргаж доромжилсон үйл явдал болсон.

Ингээд сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа оюутнуудаа доромжилсон багшид хариуцлага тооцохыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт БСШУС-ын сайд үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here