БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРҮүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө     8-13 градус, өдөртөө 19-24 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 23-28 градус,  нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here