Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу “Москва” хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлжээ. Гэвч нэг айлын өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байгаа аж.

Тус зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар  гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.