Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 Эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тухайлбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө БНХАУ-аас мансууруулах бодис биедээ нуун Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан Монгол Улсын иргэн С-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Иргэн С нь Замын-Үүд хилийн боомтоор “Мөс” гэх нэршилтэй хар тамхийг бэлэг эрхтэндээ нуун оруулж ирснийг тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан илрүүлж, хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.

Мөн гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн Улсын хилээр “Мөс” гэх хар тамхийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан, сэжигтэй этгээдүүдийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here