НӨАТ-ын урамшууллын сугалааны гуравдугаар сарын 25-ны тохирлоор 16063 иргэн азтан болжээ.

-10 сая төгрөгийн 1

-5 сая төгрөгийн 14

-1 сая төгрөгийн 144

-200 мянган төгрөгийн 1510

-50 мянган төгрөгийн 14394 баримт тохиролд таарч азтан боллоо.

Супер азтан тодорсонгүй.

Хэрвээ та НӨАТ-ын сугалааны азтан болсон бол тохирлоо ингэж авна.

Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой. -500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орж ирнэ. -500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулна.

Орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой. Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн хандах юм.

Эх сурвалж: ТЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here