2017 ??? ??????????? ????? 07. ????-? ??????????? ????????? ??????? ???????? ???????? ??????? ??????? ?????. ????? ??????? ?.?????-????/MPA

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд явагдана.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/

2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн

3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн

4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх

5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт

2. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )

3. СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here