Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн сонсогчид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Тодруулбал, 341 дүгээр дамжааны Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн нар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа энэ сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан эдгээр сонсогчийн ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here