Сонгинохайрхан дүүрэгт гарсан онц ноцтой гэмт хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр ” 2018 оны 2 сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гадны нөлөөтэй хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажиллаа.

Талийгаач нь тус тоотод оршин суудаг бөгөөд 61 настай эрэгтэй Б. Түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгий аргаар хохироож, хэргийг нуун далдлах зорилгоор орон гэрийг нь галдан шатаахаар бэлтгэж төлөвлөөд хэргийн газраас зугтаасан этгээдийг баривчлан шалгалаа.

Уг этгээд нь Төв аймгийн Баян Чандмань суманд байхад нь Цагдаагийн албан хаагчид илрүүлж, дайчлан баривчлах ажиллагааг үргэлжлүүлэн Цагдан хорих 461-р ангид саатуулан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд Ховд аймгийн харьяат бөгөөд 47 настай иргэн Г гэх хүн байна. Тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэгт хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна”  гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here