Сар шинийн баяртай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд түр амарсан. Худалдааны сүлжээ дэлгүүрүүд 19-ны өдрөөс, “Да хүрээ трейд”, “Барс” 1,2 худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа ердийн хуваарийн дагуу явуулж эхэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар амарч байгаа зах худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх хуваарийг харна уу.

“Нарантуул” ОУХТ Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Дүнжингарав” худалдааны төв 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here