Төрийн наадамд дөрвөн удаа дараалан түрүүлсэн алдарт уу хуурын өлгий Дундговь аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож төр түшилцэж яваа эрхэм юм.

Анх УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш чуулганы танхимд харагдахаа больж, бизнесээ цэцэглүүлж яваа түүнд хариуцлага тооцож, эгүүлэн татахаар нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаад ч амжилт олсонгүй. Жилийн жилд хурал таслалтаараа шарга азарга шигээ тэргүүлдэг Б.Наранхүү гишүүн хамгийн сүүлд Б.Хурцын томилгоог хэлэлцэх үеэр байнгын хороо болон, чуулганы хуралдаанд сууж харагдсан. Энэ үеэрээ сэтгүүлчид түүнээс яагаад хуралдаа суудаггүй лавлахад

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд аймаг орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаараа Дундговь аймагт очиход нутгийн иргэд түүнээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх хууль батлуулж өгөхийг хүссэн байна. Мөн нутгийн иргэд Б.Наранхүүгийн талаар “Энэ нөхрийг хаана ямар ажил хийдгийг мэдэхгүй. УИХ-д хаана суудгийг ч би мэдэхгүй юм. Суувал суусан шиг суугаад, сууж чадахгүй бол дараагийнхаа хүнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Одоо боль. Чиний оронд би наана чинь сууж юм яръя” гэсэн бол бас нэг иргэн ” гэжээ…

Эх сурвалж: www.ulsturch.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here