Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөнө гэсэн мэдээлэл байна. Үүн дээр өмнөх оны төгсөлтийнс 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Энэ дугаа ЭЕШ-ын өмнөх өдөр монгол хэл, бичгийн шалгалтыг авах бөгөөд босго оноо тавьдаггүй юм. Монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч, сэтгэх бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаварыг оруулжээ. Мөн энэ жил монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна.  Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болох аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж буй. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол 2017 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгчээ. Тиймээс БҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шалгалт өгөх боломжийг илүү нэмэхээр онцгойлон анхаарч байгааг тус газрын хэлтсийн дарга Л.Ганбат онцоллоо. Ингэхдээ тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт нь тохируулж, шалгалтад нэмэлт боломж, нөхцөлүүдийг бүрдүүлэх юм байна. Тухайлбал, баррель үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулах аж.

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дунд 10 хоногт авахаар БСШУСЯ-нд санал хүргүүлжээ. Харин дүн нь долоодугаар сарын нэгэнд гарна.  Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
 
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор даруулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк. Төрийн банк. Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here