Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар 09:00 цагаас эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм. Мөн энэ жил бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөхөөр болжээ