Сүүлийн үед Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын ачаалал эрс нэмэгдэж, гэнэтийн эрэлтийн улмаас зарим шатахуун түгээх станцуудын зарим нэр төрлийн шатахууны нөөц богино хугацаанд шавхагддаг нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Энэ нөхцөл байдлын цаад учир шалтгааныг тодруулахад,  Зөрчлийн тухай хуулийн 14.5.15-д “Шатах тослох материалыг төвлөрсөн хот суурин газрын замаар өдрийн цагаар тээвэрлэсэн бол иргэнийг гурван зуун нэгжээр /300,000/, хуулийн этгээдийг гурван мянган нэгжээр /3,000,000/  торгоно” гэж заасан байдаг аж. Ингэснээр өдрийн цагаар шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд агуулахаасаа шатахуун түгээх станц руу тээвэрлэлт хийх боломжгүй юм.

Нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн тайлбарлаж буйгаар агуулахаас шөнийн цагаар ШТС-д шатахуун авчирдаг ч шөнө ирсэн шатахуун маргааш өдөр нь дуусч, нөөцгүйн улмаас түгээлт хийх боломжгүй болж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл шөнө хүргэгдэж ирсэн Аи-92 шатахуун өглөөдөө эсвэл өдөр, оройдоо гэх мэтээр тодорхойгүй хугацаанд дуусч, дараагийн шатахуун ирэхийг шөнө болтол хүлээх хэрэгтэй болдог байна.

Энгийн үед жолооч нар 5000-20000 төгрөгт шатахуунаа авдаг бол одоо үйлчлүүлж буй хүн бүр машиныхаа банкийг дүүргэж, 50 000-70 000 төгрөг болон түүнээс дээш худалдан авалт хийж байгаа юм.

Амралтын өдрүүдэд энэ байдал илүү хүндрэлтэй бөгөөд  баасан гарагт өдөр хүргэгдсэн шатахуун хагас сайн өдөртөө дуусч, дараагийн ажлын өдрүүд эхэлтэл нөөцгүй болж байгаа аж.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here