Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр “Toyota Pruis” маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байжээ.  Хэрэг энэ сарын 1_-ны өдөр 09.30 цагийн орчим болсон аж.

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож нь хойшлуулшгүй арга хэмжээ авч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн амaь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.

Иргэн та битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг анхааруулж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here