Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 16-ны өдөр 29 хувьцаат компанийн  249,042 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Гонир’ (GNR+15%) болон ‘Азык’ (ALD+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хишиг уул’ (HSX-14.12%) болон Атар-Өргөө (ATR-9.59%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 43,106 ширхэг үнэт цаас  4,214,042,560  төгрөгөөр арилжигдсан бол багцын арилжаагаар 96,226 ширхэг үнэт цаас  9,524,599,170 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20 ширхэг үнэт цаас  2,000,000 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,155.92 нэгж болж 0.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,443,574,181,863 боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here