Чадварлаг залуу жүжигчин Б.Мишээл өнгөрсөн намар М.Цэнгүүн гэх залуутай нижгэр хурим хийсэн. Тэрбээр хуримаа хийх үеэрээ хөл хүнд байсан бөгөөд түүний хуримын даашинзтай зургийг харсан зарим гярхай нүдтэнгүүд давхар биетэй байгааг нь төвөггүйхэн мэдсэн юм. Жүжигчин бүсгүй ч энэ талаар огт нуухыг хүсээгүй бөгөөд саяханаас цахим хуудасны найзууддаа том гэдэстэй зургаа үзүүлж, ээж болох өдөр хоногоо тэсэн ядан хүлээж байгаагаа хэлжээ.

“Тв коктейль” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүй Н.Цэнд-Аюуш хөл хүнд болж урлагаасаа түр хугацаагаар чөлөө аваад байгаа. Тэрээр өмнө нь гэр бүл зохиож байсан ч өдийг хүртэл ээж болж амжаагүй байсан юм. Хоёр дахь амьдралаа эхлүүлж, ээж болох өдрөө тэсэн ядан хүлээж байгаа түүний хувьд хамтлагийнхаа шинэ уран бүтээлд гол дүрийг бүтээх байсан ч хэсэг хугацаанд завсарлага авчээ. Тэрээр гэр бүлийн хүнийхээ талаар болон ээж болох гэж байгаагаа олноос ихэд нууцалж байгаа гэнэ лээ. Түүнийг ийнхүү ээж болох бэлтгэлээ хийх хугацаанд тус хамтлагийн уран бүтээлчид тус тусынхаа ажлыг амжуулж байгаа сурагтай.

Дуучин Ц.Хулан мөн л ирэх онд шинэ хүнээ өлгийдөн авна. Хоолойн чадал чансаагаар рок попын эмэгтэйчүүд дундаа нэлээд дээгүүр байр эзэлдэг түүний хувийн амьдрал төдийлөн ил биш. Тэрбээр 10 жилийн ширээнээс анхны амьдралаа зохиож байсан ч олон жилийн турш ганц бие ээж байсан. Түүний том охин одоо 16 настай. Дуучин бүсгүй маань өдгөө Б.Чинбаяр гэх зураач залуутай амьдралаа холбоод байгаа бөгөөд тэд шинэ он гармагц шинэ хүнээ хүлээх авах юм билээ.

Эх сурвалж: honh.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here