Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч цаг агаар хүндрэх төлөвтэй байна. Шуурганы улмаас өчигдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн гурван малчин төөрчээ. Тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид цаг алдалгүй хайсны дүнд хоёр малчныг эсэн мэнд олжээ. Тэднийг малаа бэлчээж явах үед гэнэт хүчтэй цасан шуурга шуурсан байна. Харин олдоогүй нэг малчныг эрлийн багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here