“Өргөө-1” кино театрын автобусны буудлын урд талбай цэвэр, цэгцтэй болсныг саяхан анзаарлаа. Учрыг лавлахад Баянгол дүүрэг тэнд зөвшөөрөлгүй байршуулсан 14 ширхэг ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг нүүлгэж шилжлүүлжээ. Үүнд тэндэхийн оршин суугчид болоод тэр хавиар үргэлж явдаг иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. ТҮЦ тойрсон хог, шороо улмаар үдэш оройн цагаар согтуу хүмүүс булан тохойд нь бие засч, халтиргаа үүсч түүн дээр нь халтирч унахад хүрдэг байсан тухайгаа ч иргэд хэллээ.

Баянгол дүүрэг нь иргэдийнхээ хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.