Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм. Хэрвээ та 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөх бөгөөд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм.Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авдаг.