Өнөөдөр “Үндэсний цусаа бэлэглэх өдөр” бөгөөд цусаа бэлэглэх ажиллагаа 10:00 цагт эхэллээ. Энэхүү уламжлалт ажлыг Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ), “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж буй юм.

Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурдаг байна.

Одоогоос гурван жилийн тэртээ төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here