Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас фэйсбүүк хуудсаараа дамжуулан гаргасан.

Санал асуулга энэ сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд санал асуулгад нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжиж 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь дэмжээгүй байна.

Энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here