Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна.

Тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ.

Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор арваннэгдүгээр сард ОХУ-аас нэмэлт вакцин авсан аж. Ингэхдээ 2.6 сая тун вакциныг тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр энэ онд малын вакцинд зарцуулсан төсөв 13.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here