Огноо : 2014-03-24

Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмч нарын дотуур байрны их засвар /Улаанбаатар, Сүхбаатар ЭМХТөв/

Тендер шалгаруулалтын дугаар: ИЗ 14-01-05

Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмч нарын дотуур байрны их засвар /Улаанбаатар, Сүхбаатар ЭМХТөв/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундач нь 150 сая төгрөгөөс багагүй байна

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онд 80 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өртөгтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.2; 2.2.1; 2.2.2;

Тендерийн хамт 3064000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цаг 45 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана

Банкны нэр: төрийн сан

Дансны дугаар₮: 900020001

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж 13-6, 3 давхар, 305 тоот, утас: 99003529, 99926599

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here