Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэжээ. Тэрбээр оффшор дансны асуудлаархи иргэдийн шүүмжлэлээс үүдэн, өнгөрөгч долдугаар сард элчин сайдаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Гадаад харилцааны яаманд ирүүлээд байсан юм.

Уг хүсэлтийг ийнхүү өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Холбогдох хуулийн дагуу Засгийн газраас элчин сайдыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах учиртай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч эгүүлэн татах зарлиг гаргах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here