МҮЭХ эсэргүүцлийн жагсаал хийнэ. Учир нь иргэдийн орлого нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа зэрэг бүр үйлчилгээний үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж тэд ийхүү жагсах аж.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй албаныхан энэ тухай албан ёсоор мэдээлээ.

МҮЭХ-ны гаргасан судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн амьжиргааны наад захын зардал 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here