Цаг хүнд байгаа энэ нийгэмд монголчууд маань харийн орныг мөрөөдөж өглөө болгон визэнд дугаарлаж байгааг хараад сэтгэл өвддөг гэж нэгэнтээ ярьж байсан залуу дуучин бол Я.Гэрэлчулуун юм. Тэрээр “Монголоо санасан сэтгэл” төслөөрөө хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр Од, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар нарын хамтаар дэлхийн олон оронд, тухайлбал Европын орнууд болон, Солонгос, мөн Америкт ажиллаж амьдардаг элэг нэгт Монголчуудынхаа урилгаар очиж тоглолтоо хүргэсэн.

Үнэхээр нийгмээ мэдэрч уран бүтээлээ хийдэг, гаргасан дуу болгон нь түмэнд хүрдэг дуучин маань нэгэн цоо шинэ уран бүтээл “ЭРЭМГИЙ” нэртэй дууг өлгийдөн авчээ. Түүний шинэ уран бүтээл сонссон хүмүүст нэгийг бодогдуулахаар энэ л цаг үед монгол залуусынхаа зүрхэнд гал асаахаар уран бүтээл болж чаджээ. Энэ дашрамд дуучныхаа хамтран зүтгэгч баг хамт олонд нь цаашдын ажил үйлст нь их амжилт хүсье.

Монголчуудаа ухааруулж хурцалсан уран бүтээл шигээ “Эрэмгий” яваарай гэж ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here