Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж, Даваагийн Кёкшюзанбатбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлөв.

Сүүлийн өдрүүдэд сүмогийн ертөнцийн зодоонтой холбоотой хэрэгт Кёкшюзанбатбаяр “гол дүрд тоглох” болсон. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн зөвлөх гэх албан тушаалын асуудал олны анхаарлыг татсан билээ. Их аварга Д.Дагвадорж Кёкшюзанбатбаярыг шүүмжилж, Ерөнхийлөгчийн зөвлөх мөн эсэх талаар сошиал ертөнцөд шуугиан дэгдээсэн бол хариуд нь Кёкшюзанбатбаяр зөвлөхийн үнэмлэхээ нийтэд дэлгээд байсан.

Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас ийнхүү Кёкшюзанбатбаяр зөвлөхийн албан үүргээсээ чөлөөлөгдлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here