Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун  өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө  секундэд 12-14 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна.  Шөнөдөө 0 хэм  орчим, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Энэ сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун зүгийн нутаг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи  26-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here