Италийн эрчим хүчний “Eni” компани Египетийн эргээс дэлхийд томоохонд тооцогдох байгалийн хийн орд олж илрүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллэжээ. Тус компанийн мэдэгдсэнээр, тус орд нь гадаргуугаас 1450 метрийн гүнд буй бөгөөд 100 хавтгай дөрвөлжин км талбайтай, нийт 30 триллион шоо метр байгалийн хий буюу 5.5 тэрбум торх нефтьтэй тэнцэхүйц нөөц бий аж.

Энэхүү байгалийн хийн орд нь Египетийн байгалийн хийн хэдэн арван жилийн хэрэгцээг хангах боломжтой талаар “Eni” компани мэдэгджээ. Тус компани өнгөрсөн зургадугаар сард Египетийн Нефтийн яамтай эрчим хүчний хоёр тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу тус компани Египетийн Синай муж, Суэцийн суваг, Газар дундын тэнгис болон Нил мөрөн орчимд хайгуул хийх эрхтэй болжээ.