ТЕГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж бид тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн улстөрийн зорилгоор энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан.

Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна.  Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Н.Алтанхуяг, Б.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг” гэлээ.

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь “1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн.Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here