Ч:61а “Мишээл Экспо” -“Говь” үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо”-“Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс тус чиглэлээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорхи зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 утсаар өгнө үү. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here