Халаасанд нь байсан гар утас гэнэт хурц гэрэл гарган дэлбэрсэн хэрэг Индонезэд боллоо. 2013 онд үйлдвэрлэгдсэн Samsung Grand Duo загварын гар утас хэрэглэдэг нэгэн Индонез хүнд энэ явдал тохиолдсоныг зочид буудлын камерны бичлэг харуулжээ.

Утасны эзэн Юлиантогийн бие галын улмаас бага зэрэг түлэгдсэн болохыг орон нутгийн цагдаа мэдээлжээ. Самсунг компани энэ явдалтай холбогдуулан тайлбар гаргасан байна. Тайлбарт “Хэргийг шалгасны дүнд бид энэхүү гар утсанд Самсунгийн өөрийн, эсвэл Самсунгийн зөвшөөрсөн үйлдвэрлэгчийн баттерейг ашиглаагүй байсныг илрүүллээ” гээд Самсунгийн гар утсанд зөвхөн зориулалтын баттерейг ашиглах ёстойг зөвлөсөн байна.

Эх сурвалж: CNET

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here