Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар  автын осол болж, дөрвөн иргэн амиа алджээ.

 Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тэдний нэг нь хүүхэд байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлж байна. Талийгаачид 76-78 УБР Улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашинтай зорчиж явсан аж.

 Осол болсон газарт дээрх аймгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар аймгийн Цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.